Таны бизнесийн хамгийн оновчтой, таатай байршилд баригдсан Twin Tower оффис нь шинэлэг, чанартай, онцгой шийдлээрээ Улаанбаатар хотын дүр төрхөд хувь нэмэр оруулж байгаа юм. Энэхүү оффисийн барилга дэлхийд алдартай Ихэр Цамхаг орчин үеийн дизайны шийдлийг тусган авсан бөгөөд чамин хээнцэр байдлыг энгийн байдалтай төгс хослуулсан.

TWINTOWER-Н ДАВХАРЫН ТӨЛӨВЛӨЛТ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Барилга ашиглалт , менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай баг, хамт олон танд дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Барилгын цэвэрлэгээ, үйлчилгээ.
  • Аюулгүй байдал, харуул хамгаалалтаар хангах.
  • Урсгал засвар, шинэчлэлд хяналт тавих.
  • Барилгын тохижилт үйлчилгээ.
  • Гомдол саналын зохицуулалт

БАРИЛГЫН ОНЦЛОГ

ИКСТЕРЬЕР:
Солонгос Улсад үйлдвэрлэсэн дуу чимээ тусгаарлагчтай, өндөр зэрэглэлийн  пасадыг хийсэн.

ИНТЕРЬЕР:
Барилгын интерьерийн болон орон зайн зөв шийдлийг гаргаснаар хэрэглэгч өрөө тасалгааг өөрийн хүссэн төлөвлөлтөөр өөрчилөх бүрэн боломжоор хангаж өгсөн.

ШИЛЭН ХИЙЦ:                
Солонгос улсад үйлдвэрлэсэн SYSTEM WINDOW цонхыг суурилуулсан. Өрөө бүр шалнаас тааз хүрсэн шилэн цэлгэр том цонхнуудтай.

ЛИФТ:
БНСУ-ын “LG International Corp” д үйлдвэрлэсэн  цахилгаан шат:

  • 680кг даацтай.
  • Тусгай карт уншигч
  • 10 хүний багтаамжтай
  • 1,5м/сек (90 м/мин)
  • Air condition
  • Тог баригчтай.
  • LCD дэлгэцтэй.
  • Loading capacity – 680 kg
  • VIP Card
  • Capacity of 10 person
  • 1,5 m/sec (90m/min)
  • Air condition
  • UPS
  • LCD Display

БАРИЛГЫН ХИЙЦ

АРХИТЕКТУРЫН ОНЦГОЙ ШИЙДЭЛ:
TWIN TOWER-н барилгын зургийг шинлэг загвар хийц болох модерн шийдлээр бий болгосон.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ:
Twin Tower-н эрчим хүчний болон дизель генераторын хослолсон ажиллагаатай цахилгаан хангамжаар холбогдсон төвийн эрчим хүч ямар нэгэн байдлаар доголдоход 3 секунд дотор автоматаар сэлгэлт хийх, барилгын 100% цахилгаанаар хангах хүчин чадалтай.

ДОТУУР ХОЛБООНЫ СИСТЕМ:
Япон улсын панасоник фирмын дотуур холбооны системтэй. Панасоник фирм нь дуут мэдээллийг өндөр чанартай дамжуулах холбооны IP – PBX –н системийг бүх давхарт төлөвлөж өгсөн.

ДОТООД СҮЛЖЭЭНИЙ СИСТЕМ:
Өндөр хурдны шилэн кабель бүхий гуравласан үйлчилгээг авах боломжтой.

ХЯНАЛТЫН КАМЕР:                                      
Нийтийн эзэмшлийн талбайд  хяналтын камеруудыг бүрэн суурилуулсан.

ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ:
Автомат утаа мэдрэх систем, галын дохиоллын систем, аврах гарцын систем, дотоод зарлал мэдээллийн систем болон корридороос утаа зайлуулах системээр бүрэн тоноглогдсон.

АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ:
Төвлөрсөн агаар хөргөлт ба халаалтын системтэй бөгөөд  үүндээ урьдчилан цэвэршүүлэх агаарыг ашигладаг. Мөн агаарыг цэвэр агаараар байнга сэлгэх агааржуулалт, салхижуулалтын систем ажиллаж байна.

  • 2.4 – 4.2 кв
  • 4 чиглэл рүү үлээх агаарын урсгал нь хамгийн тухтай орчинг бий болгоно
  • Дуу, чимээ бага
  • Засвар үйлчилгээ ба цэвэрлэгээ хялбархан хийгдэнэ
  • Төхөөрөмжинд гарсан алдааг заах дуут дохио
  • Оффис бүрт суурилуулагдсан.

ХАРУУЛ ХАМГААЛАЛТ:
Өндөр түвшинд бэлтгэгдсэн харуул хамгаалалтын баг таны аюулгүй байдлыг хангахаар 24 цагийн турш ажиллаж байна.

РЕСЕПШН:
Танд  мэдээлэл өгөх үүрэгтэй ресепшний үйлчилгээг  үзүүлэх болно.

ҮЙЛЧИЛГЭЭ:
Оффисийн ажилчид Twin Tower-т байрлах банк, ресторан, кофе шоп, гоо сайхны салон зэрэг үйлчилгээнүүдрүү ажлаасаа хялбар нэвтрэх боломжтой.

© Copyright - MESKO.MN