EMERALD
Маргад эрдэнэ /изумруд/ 1-р зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуу. Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв. Хэрэв маргад эрдэнийг зүүлт хэлбэрээр байнга зүүж байвал зүүд нойр ариусч, тайван амардаг болно.

МАРГАД ЭРДЭНИЙГ ӨВ ЗАЛГАМЖЛАН ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙВАЛ ТҮҮНИЙ САЙН НӨЛӨӨ УЛАМ ҮРЖИЖ БАЙДАГ.

Захиалагч компани: “Ажигана Хунчир” ХХК,

Гүйцэтгэгч компани: “Дэльта констракшн” ХХК

“EMERALD RESIDENCE” хотхон нь дэд бүтцийн цогц шийдэл бүхий 16 давхар, 100% бүрэн цутгамал, 8 блок 840 айлын орон сууц бөгөөд 5 блок 450 айлын орон сууц нь бүрэн ашиглалтад орсон. Тус хотхон нь давхар бүрдээ 2~3 айлын зохион байгуулалттайгаар төлөвлөгдсөн. 75м2- с 178м2 хүртэлх 3- 6 өрөөний зохион байгуулалттай.

Кристал Таун хотхоныг захиалж, гүйцэтгэсэн туршлагатай хамт олны чанартай бүтээн байгуулалт

Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй дээд зэргийн чанартай бүрэн цутгамал хийц, монолит плитан суурь.

Айл бүрт хүрэлцэх дулаан авто зогсоолтой.

Айл бүр орчин үеийн гал унтраах системд холбогдсон.

24 цагийн нэгдсэн харуул хамгаалалт.

Ногоон байгууламж, машины хөдөлгөөнөөс тусгаарласан амралт тоглоомын ба спортын талбай бүхий гадна тохижилт.

ДОТООД ЗАСАЛ
Орчин үеийн тансаг дизайн дотоод засал чимэглэлтэй, NEW CLASSIC загварыг төгс цогцлоосон онцгой шийдэлтэй. Ажил амьдралаа аз жаргалтайгаар хослуулахад тань зориулж гэртээ ажлаа тав тухтай, саадгүй хийх ажлын өрөөг бүрдүүлсэн. Өрөө бүр уудам цэлгэр талбайтай,  байгалийн гэрэл өдөржин тусах цэлгэр том цонхтой бөгөөд таны хэрэгцээнд тохирсон. Давхартаа цөөн айлтай нийтийн эзэмшлийн талбай томтой учраас таны амар тайван байдлыг бүрэн хангана.

ДОТООД ЗАСЛЫН ТОНОГЛОЛ
ХАНЫН ШКАФ. Коридор болон унтлагын өрөө бүрт Францын SOGAL фирмийн гоёмсог том ханын шкаф.
ПАРКЕТАН ШАЛ. GOLEADERS үйлдвэрийн 4 талаараа цоожлогддог, зурагдаж түлэгддэггүй ламинатан шал
ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА. Чехийн HANAK үйлдвэрийн гал тогооны тавилга, агаар шүүгчийн хамт.
ХААЛГА. Хаалга GINDI door фирмийн хаалга, нугас, цоож
ЦОНХ. MACO фирмийн нугас түгжээ бүхий COLMAR EICHE SEPIA бүрэлттэй цонх
РАДИАТОР. HEIZKRAFT фирмийн ган хэвлэмэл радиатор
ДОМОФОН СИСТЕМ. Солонгосын KD ONE фирмийн Navien Home Automation
АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ. APOLLO фирмийн жакузи, TEMPERED GLASS бүхий шилэн хаалгатай душ
ГАЛЫН ДОХИОЛОЛ. ОХУ-ын БОЛИД фирм
КАМЕР. Хяналтын камер HIKVISION фирм

  • Холбоо барих : 99197944
  • Имэйл: sarangoo@mesko.mn

© Copyright - MESKO.MN