“ДӨРВӨН УЛИРАЛ” хотхон нь нийт 2га газарт 32 айлын твин хаусны зохион байгуулалттай бөгөөд айл тус бүрт 400м2 өөрийн эзэмшилийн газар 184м2 канад технологийн байшинтай юм. 1-р ээлжинд 9-н байшин барьж ашиглалтанд амжилттай оруулаад байна. 2 болон 3-р ээлжийн байрууддаа нээлттэй захиалга авч байна.

АРХИТЕКТУРЫН ТӨЛӨВЛӨЛТ:
“ДӨРВӨН УЛИРАЛ” хотхоны байшин нь европ загвараар хийгдсэн ба 2,7м өндөр тааз, шалнаас тааз хүртэлх нарны гэрэл шууд тусах саруул цонхтой, гоёмсог нүдэн гэрлүүдийг суулгаж өгсөн. Ариун цэврийн өрөөндөө европ стандартын тоноглолуудыг суурилуулж өгсөн.

ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
1-р давхартаа зочны өрөө, гал тогооны өрөө, гал тогооны бараа материал хадгалах өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөтэй бөгөөд гаднаас орж ирэх хаалганаас гадна авто граж уруу орох хаалга, цэцэрлэг буюу гарден уруу гарах  хаалга гээд 3-н хаалгатай
2-р давхартаа  нэг мастер унтлагын өрөө, хүүхдийн өрөөтэй бөгөөд саруулхан том террастай. Зарим айлууд террасын хэсгийг нэмэлт унтлагын өрөө болгон өөрчлөн ашиглах боломжтой.

ХАЛААЛТЫН СИСТЕМ/ЦАХИЛГААН ХАНГАМЖ:
Хотын төвийн эрчим хүчний 1-р зэрэглэлийн найдвартай системд холбогдсон. Давхар өөрийн дэд станцтай. Өрөө бүртээ шалны халаалт бүхий дулаан тохируулагч термостатыг суурьлуулан өгсөн нь хүссэн температурт амьдрах боломжыг олгож байна.

ЦЭВЭР БОХИР УСНЫ СИСТЕМ:
Цэвэр усны систем 8-н айл тутмын дунд  нэг гүний худаг байрлуулсан. Гүний худаг нь 84м-н гүнээс татсан ус бөгөөд стандарт хэмжил зүйн үндэсний төвийн  ундны усны стандарт  шаардлагыг бүрэн хангасан. Бохир усыг  2 айл тутмын дунд германы технологи болох цэвэршүүлэн хөрсөнд шингээгчтэй сефтитанк суурилуулсан.

ДЭД БҮТЭЦ:
Төслийн хүрээнд хотхоны дунд хатуу хучилттай авто зам, гүүрийн шийдэл, нэгдсэн авто зогсоолтой. Нийтийн эзэмшилийн талбай, цэцэрлэгжүүлэлтийг  байгалийн унаган төрхөөр  шийдэж өгсөн.

© Copyright - MESKO.MN